- TAI - Talent Assessment Institute
- The Science For Talent Assessment
Hx цуврал нь салбар салбарын манлайлагчдыг сонгон шалгаруулах, үнэлгээ хийх, сургаж хөгжүүлэхэд ашиглаж болох симуляцид суурилсан нэн шинэлэг цахим оношлогоо, үнэлгээний аргачлал юм.
Hx цуврал нь үйлдлийн хэв маягийг 10 хэсэгт ангилан тодорхойлж үүгээр дамжуулан оношлуулагчийн ажлын орчинд, ажлын нөхцөл байдалд өгөгдсөн үүрэг даалгавыг гүйцэтгэх аргаар явагдана. Ийнхүү бодит байдал дээрх шиг ажил үүргээ гүйцэтгэх явцад нь оношлуулагчийн үйлдлийн хэв маяг одоо гүйцэтгэж буй, мөн ирээдүйд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох эсэхийг тодорхойлдог.
Нөхцөл байдал ба үүрэг даалгаварууд нь ажил хийх явцад хэнд ч тохиолддог сонирхолтой түүхүүдээс бүрдэнэ. Эдгээр онцлог нь оношлуулагч тухайн үүрэг даалгаварт хялбархан төвлөрч өөрийгөө бүрэн дайчлахад дөхөм байдаг бөгөөд эцсийн дүндээ тестийн зохистой байдлын үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд тустай байдаг.
Hx management and leadership profiler
Оношлуулагч нь маш хүнд байдалд орсон нэгэн зочид буудлын эзний үүргийг гүйцэтгэх бөгөөд маркетинг, санхүү, байгууллага ба хүний нөөцийг удирдах гэх мэт төрөл бүрийн дэд салбартай холбоотой зочид буудлын дотоод асуудлуудыг шийдэж, шийдвэр гаргах ёстой.
Хэнд ч ойлгомжтой энгийн нөхцөл байдалд даалгавар гүйцэтгэдэг тул ямар ч салбар, мэргэжлийн хүн байсан оролцох боломжтой бөгөөд оношлуулагчийн асуудал шийдвэрлэж, ямар нэг шийдвэр гаргадаг уг чанар, арга барилын онцлогийг тодорхойлж болно.
Hx profiler for banking and finance
Банк санхүүгийн салбарт зориулан тусгайлан зохиогдсон цахим оношлогооны программ бөгөөд оношлуулагч нь Азид байршилтай олон улсын банк болох THE SWISS ASIA BANK-ны хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хариуцдаг удирдах ажилтны үүргийг гүйцэтгэнэ.
Оношлуулагч нь уг нөхцөл байдалд олон янзын салбар, хэлтэс нэгжид хуваарилагдаж төрөл бүрийн үүрэг даалгавар гүйцэтгэж үзэх бөгөөд энэ нь ирээдүйд гүйцэтгэж ч магадгүй ажлыг урьдчилан хийлгэж туршлагажуулах зорилготой юм.
(2017 онд үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байна)
Оношлуулагч нь даалгаврыг бүрэн дуусгамагцаа шууд хариу тайлангаа авах боломжтой. Тайланд 10 төрлийн үйлдлийн хэв маягаар ангилсан үр дүнг хураангуйлан гаргасан төдийгүй үйлдэл тус бүр ямар шинжид тулгуурлан нөлөөлөл авч буй талаар нарийвчилсан мэдээллийг олгоно. Түүнчлэн, үр дүнд илэрсэн оношлуулагчийн үйлдлийн онцлог нь урьдчилан тодорхойлон гаргасан ажил үүрэгт тавигдах шаардлагатай хэр их нийцэж буйг харуулна. Мөн ямар нэг ажил үүргийн талаарх оношлуулагчийн сонирхол, хэв шинж, таашаал хэр байгаа талаарх мэдээллээр хангана.
TAI Test нь зан төлөвийн тест(TAIPI, TAI Personality Inventory) ба чадамжийн тест(TAIAT, TAI Aptitude Test)-ээс бүрдэх бөгөөд Talent Assessment Institute-ийн сэтгэлзүйн тестийн мэргэжилтнүүдийн 10 гаруй жил сэтгэлзүйн тест боловсруулж, сонгон шалгаруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлага, нөү хауд суурилсан шинэлэг тест юм.
TAI Test нь зан төлөв ба чадварыг олон талаас нь судалж, оношлуулагчийн зан төлөв ба чадамжийг өндөр түвшний нарийвчлалтайгаар оношлон тогтоодог бөгөөд төрөл бүрийн судалгаагаар найдвартай байдал ба зохистой байдал нь батлагдсан шинжлэх ухаанд суурилсан тест юм.
TAI Test-ийг хүний нөөцийн сонгон шалгаруулалт, үнэлгээ, сургалт хөгжилд ашиглах боломжтой бөгөөд ялангуяа өнгөрсөн 10-аад жилийн туршид сонгон шалгаруулалтад оновчтой, үр дүнтэй байгаа нь бүрэн нотлогдож өргөн хэрэглэгдэж байгаа билээ.
Тестийн давуу талууд олонд танигдаж нийгэмд улам хүлээн зөвшөөрөгдөх болсон тул бид Монгол улс, цаашлаад Азийн олон оронд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Энгийн зан төлөвийн үзүүлэлт ба үл нийцэх зан төлөвийн үзүүлэлтээр оношилсноор оношлуулагчийг бодит үндэслэлтэй, нарийвчлалтай оношлох боломжтой.
Өнөөг хүртэл ашиглаж буй байгууллагуудаар тестийн зохистой байдал батлагдсан бөгөөд дахин судалгаа хийж тухайн орон нутаг, бүс нутгийн сонгон шалгаруулалтын зах зээлд тохирсон стандартыг боловсруулсан болно.
Тестийг цахим хэлбэрээр явуулж хариу тайлан нь автоматаар шууд тооцоологдон гардаг тул олон тооны ажил горилогчийг дүгнэхэд зарцуулагддаг цаг хугацаа, зардлыг хэмнэх боломжтой.
TAI тесттэй нягт холбоотой төрөл бүрийн хөтөлбөрүүдтэй, оношлогооноос эхлээд сургалт, хөгжүүлэлтэд чиглэсэн цогц зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой.
TAI-PI for Leadership нь ажил үүргээ амжилттай гүйцэтгэх, байгууллагад нийцэж ажиллахад нөлөө үзүүлдэг зан чанарын 7 гол үзүүлэлтээр онцлогийг тодорхойлдог.
TAI-PI for Leadership хариу тайлан нь зан чанарын тэдгээр 7 гол үзүүлэлтэд үндэслэн, манлайлалтай хамааралтай 5 ангилал бүхий 25 ур чадварыг тодорхойлон гаргасан, удирдах ажилтны сонгон шалгаруулах, тушаал дэвшүүлэх, түлхүүр ажилтнуудыг удирдах, томилгоо хийх, манлайллыг хөгжүүлэх зэрэг маш олон зорилгоор ашиглаж болох тайлан юм.
/235 асуулттай/40 минут/цахим/
Role & Personality Test нь багийн гүйцэтгэлд нөлөө үзүүлдэг зан чанарыг хэлбэрийг тодорхойлдог.
TAI Role & Personality Test-ийн хариу тайлан нь тухайн хүний талаарх багийн гүйцэтгэлд нөлөөлдөг гол гол зан чанаруудын хэлбэрт суурилсан товч мэдээллийг өгөх бөгөөд оношлуулагч тухайн багт(эсвэл байгууллагад) ямар үүрэг гүйцэтгэгч вэ гэдгийг харуулна.
TAI Role & Personality Test-ийн хариу тайлангаар дамжуулан, багийн гишүүний хувьд өөрийнхөө талаар болон багийн үйл ажиллагааны талаар ойлголттой болно, харин багийн(эсвэл байгууллагын) удирдагчийн хувьд цаашдын үйл ажиллагааны чиглэлээ дахин нэг харж тогтоох боломж олгох юм. Мөн хүний нөөцийн хэлтэс ажиллах хүчний оновчтой хуваарилалт хийх, байгууллага хөгжүүлэлтийн хөтөлбөр явуулж байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх системтэй төлөвлөгөө гаргахад ашиглах боломжтой.
/75 асуулттай/20 минут/цахим/
팀에서의 역할
OCAT-C(Character) тест нь сэтгэл судлалд хамгийн түгээмэл ашиглагддаг зан төлөвийн онолын нэг болох HEXACO модельд үндэслэн боловсруулагдсан бөгөөд бусад зан төлөвийн тестээс ялгаатай зүйл нь ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай 7 төрлийн зан төлөвт суурилсан ур чадварыг оношилж тогтоодог тест юм.
Мөн OCAT-C тестээр ямар ажил мэргэжлийн ангилалд хамаарах зан төлөвтэй байна, байгууллагад болон багт ямар үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой байх вэ гэдэг мэдээллийг авах боломжтой ба байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн цөм ур чадвар, үнэлгээний үзүүлэлтийг өөрчилж болдог.
일반성격요소
부적응성격요소
OCAT-D(Derailer) тест нь сэтгэлзүйн клиник хэмжүүр болох DSM-5 зан төлөвийн эмгэгийн хүчин зүйлст үндэслэн боловсруулагдсан бөгөөд ажлын гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлдэг зан төлөвийг оношилно.
Сөрөг зан төлөв нь ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэхэд бэрхшээл учруулдаг бөгөөд эдгээр онцлогууд нь өдөр тутмын амьдралд ч ажиглагдахаас гадна яаруу давчуу, стресстэй нөхцөл байдалд, мөн бусдад юу гэж ч ойлгогдсон хамаагүй байх үед илүү тод анзаарагдана.
OCAT-M(Motivation) тест нь сэдэл, үнэт зүйлийн талаарх онол, статистик аргачлалыг хослуулан боловсруулсан 12 төрлийн үнэт зүйлсээс бүрдэнэ.
Энэхүү тестээр амьдрал, байгууллага, ажил гэсэн өнцгөөс хувь хүний эрхэмлэх үнэт зүйлсийг тодорхойлж хандлага, үйлдлийг нь таамаглах боломжтой бөгөөд тухайн хүний илүүд үздэг байгууллагын хэв маяг, ажлын арга барилыг тогтоох боломжтой.
OCAT-C(Character) болон OCAT-F(Fitness) 2 тестийн хариуг нэгтгэсэн тайлан гэсэн үг юм. Ажлын гүйцэтгэлтд шаардлагатай 7 төрлийн зан төлөвт суурилсан ур чадвараар оношилж ямар ажил мэргэжилд хамаарах хэв шинжийн хүн бэ гэдэг мэдээлийг өгнө. Мөн байгууллагад эрсдэл, хохирол учруулж болзошгүй сөрөг зан төлөвийн үзүүлэлтийг хэмжин харуулна.
Тиймээс танай байгууллагад тохирох ажилтан мөн эсэх, үл нийцэх зан төлөв байгаа эсэхийг ялган таних боломжтой болно.
TAI Survey буюу TAI Оношлогоо нь байгууллага хөгжүүлэлт, сэтгэл судлалын мэргэжилтнүүдийн нөү хауд суурилан боловсруулагдсан бөгөөд байгууллага, баг, удирдлагуудыг хөгжүүлэхэд бодитой үр нөлөө үзүүлэх шинжлэх ухаанд болон практикт суурилсан аргачлалаар явагдах болно.
TAI Оношлогоо нь байгууллага, баг, удирдлагуудын өнөөгийн нөхцөлд байдлыг дүгнэн тогтоох системтэй үзүүлэлтүүдээс бүрдсэн болно. Мөн байгууллага ба баг үр дүнтэй ажиллаж байгаа эсэх, манлайлал үр өгөөжтэй явагдаж байгаа эсэхийг нягтлан сайжруулах цөм хүчин зүйлсийг олж тогтоодог.
Цаашлаад TAI тест ба TAI оношлогооны төрөл тус бүрээр тусгай сургалт, воркшоп хөтөлбөрүүд бий. Уг хөтөлбөрүүдэд хамрагдсанаар зөвхөн байгууллагаа оношлуулаад зогсохгүй оношлогооны үр дүнг ашиглан бодитой хөгжүүлэлт, өөрчлөлт хийж үр дүнг нь харах боломжтой юм.
Өнөөг хүртэл хийсэн төрөл бүрийн судалгаа, явуулж байсан байгууллага хөгжүүлэлтийн зөвлөх үйл ажиллагааныхаа туршлага, нөү хауд үндэслэн байгууллага, баг, удирдлагуудад заавал тавигдах гол гол шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоож түүгээрээ системтэй оношлогоо хийх боломжтой.
Оношлогоог цахим хэлбэрээр явуулж хариу тайлан нь автоматаар шууд тооцоологдон гардаг, төрөл бүрийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ дүгнэлт хийж, сайжруулах зүйлсийг тогтоох, мөн цаг хугацаа, зардлыг хэмнэх боломжтой.
Хэрэглэгч байгууллага болон хувь хүний хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх боломжтой тул оношлогоог илүү үр дүнтэй, бодитой хийж сайжруулах зүйлсээ оновчтой тогтоох боломжтой.
TAI Оношлогоотой нягт холбоотой төрөл бүрийн хөтөлбөрүүдтэй, оношлогооноос эхлээд сургалт, хөгжүүлэлтэд чиглэсэн цогц зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Аливаа байгууллага гадаад орчин нөхцлийн өөрчлөлтөд идэвхитэй хариу үйлдэл үзүүлж байнга хөгжиж дэвшихийн тулд төлөвлөгөөтэй, системтэй байгууллагын шинэчлэл хийж байх хэрэгтэй бөгөөд TAI Organizational Health Survey буюу Байгууллагын эрүүл мэндийн оношлогоо нь энэхүү өөрчлөлт шинэчлэлийг бий болгоход зориулан боловсруулагдсан болно.
TAI Organizational Health Survey-оор дамжуулан байгууллагын одоогийн чадавхи болон асуудалтай талыг цогцоор нь оношлон тогтоож түүний үр дүнд тулгуурлан өөрчлөлт шинэчлэл хийх арга замыг хайж олох боломжтой юм.
Бид байгууллагын үр дүнг тодорхойлох олон арван судалгаанууддаа тулгуурлан 8 хэсгээс бүрдсэн байгууллагын эрүүл мэндийн оношлогоог боловсруулан гаргасан бөгөөд уг оношлогоог хийлгэснээр тухайн байгууллага цаашид аль хэсгээ түрүүлж хөгжүүлэх, сайжруулах шаардлагатай байгааг маш оновчтой тодорхойлж олж авах боломтой.
/136 асуулттай/30 минут/цахим/
조직건강도 Organizational Health
Аливаа байгууллагыг бүрдүүлдэг хамгийн жижиг атлаа цөм нэгж болох баг нь байгууллагынхаа амжилт, бүтэлгүйтэлд хамгийн нөлөөлдөг ч, багийн ахлагч эсвэл гишүүдийн ур чадвараас хамааран багийн бүтээмж ялгаатай байдаг. Мөн багийн ажилтнууд тус тусдаа ур чадвар сайтай байлаа ч багийн ажлын арга хэлбэр, багийн ажиллагаа зэрэг нь муу байвал багийн бүтээмж мууддаг.
TAI Team Effectiveness Survey буюу Багийн үр дүнгийн оношлогоо нь багийн бүтээмжид нөлөөлдөг олон төрлийн хүчин зүйлс хэр сайн ажиллаж буйг тогтоох зорилготой тул 4 ангилалын 10 үзүүлэлт, 32 дэд үзүүлэлтээс бүрдэнэ.
TAI Багийн үр дүнгийн оношлогоогоор тухайн багийн одоогийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж багийн үр дүн ба бүтээмжийг дээшлүүлэх арга замыг хайж олоход хялбар болно.
/89 асуулт/20 минут/цахим
방향성, 구조
TAI 360° Survey буюу Олон талт оношлогоо гэдэг нь тухайн хүн өөрөө төдийгүй дээд шатны удирдлага, хамтран ажиллагч, ажилтан зэрэг олон талын өнцгөөс харсан үнэлгээ хийж тухайн хүний манлайллыг оношлох аргачлал юм. Оношлуулагч нь ажлын харилцаатай тэдгээр хүмүүсийн чин сэтгэлийн зөвлөмжөөр дамжуулан өөрийн манлайллын үнэн бодит дүр зургийг харах боломжтой бөгөөд удирдагч хүнийхээ хувьд өөрийн давуу ба сул тал, хөгжүүлэх шаардлагатай чадварыг мэдэж авах болно.
TAI Олон талт оношлогоо нь тухайн хүний манлайллыг 4 ангилал бүхий 9 ур чадвар, 30 дэд ур чадвараар оношилж манлайллыг олон талаас нь авч үзэн өргөн цар хүрээнд тодорхойлно.
TAI Олон талт оношлогооны тоон болон тоон бус дүнгээр тухайн хүний манлайлах ур чадварыг тодорхойлж манлайллыг илүү үр дүнтэй явуулах арга замыг хайж олох боломжтой.
/Сонгох асуулт 39 + Нээлттэй асуулт 2/20 минут/цахим
Баг гэдэг нь байгууллагыг бүрдүүлж буй хамгийн жижиг бөгөөд цөм нэгж юм. Баг нь байгууллагын амжилт, бүтэлгүйтэлд хамгийн их нөлөө үзүүлж байдаг тул багийг эрч хүчтэй, үр дүнтэй ажиллуулах нь маш чухал. Энэхүү оношилгоо нь багийн бүтээмжид нөлөөлдөг хүчин зүйлс хэрхэн зөв сайн ажиллаж буйг тодорхойлдог.
Уг оношилгоог хийлгэснээр багийн нөхцөл байдлыг бодитоор тогтоож тухайн багийн үр дүн, бүтээмжийг хэрхэн сайжруулах арга төлөвлөгөөг боловсруулах боломжтой болно.
Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын ажилтнуудын хоорондоо хуваалцаж байдаг үнэт зүйл, итгэл үнэмшил, уламжлал зэргийг хамруулсан ойлголт юм. "Харилцан эсрэгцэх үнэт зүйлийн модель"-д тулгуурлан авч үзвэл, байгууллагын соёлыг [Харилцаанд чиглэсэн соёл], [Гүйцэтгэлд чиглэсэн соёл], [Шинэчлэлд чиглэсэн соёл], [Удирдлагад чиглэсэн соёл] гэх мэт 4 хэлбэрт ангилдаг.
Аль нэг нь бусдаасаа илүү сайн гэж дүгнэх боломжгүй бөгөөд аливаа байгууллага бүх соёлын хэлбэрийг тэнцвэртэй агуулж байх нь хамгийн өгөөжтэй гэж үздэг. Энэхүү оношилгоогоор дамжуулан одоогийн байгууллагын соёл ямар хэлбэрт байна, ажилтнууд цаашид ямар соёлыг бүрдүүлэн бий болгохыг хүсч буйг тодорхойлон, соёлоо өөрчлөн төлөвшүүлэхэд юу шаардлагатай байгааг олох болно.
Хүн өөрийн сонирхолд нийцсэн ажил мэргэжил, карьерыг сонгох нь ажилдаа сэтгэл хангалуун байх, салбартаа амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул өөрийгөө илүү сайн таньж мэдэж, өөрт тохирсон салбарыг сонгох хэрэгтэй.
Гэтэл хүүхэд залуучуудын дунд тодорхой мөрөөдөл зорилготой нэгэн байхад, яг мөрөөдөл, сонирхлоо олоогүй хүн ч байна, сонирхож буй салбар нь өөрт нь тохирох эсэхэд эргэлзэж буй хүн ч бий.
Энэхүү тест нь сонихол, мөрөөдлөө олоогүй, карьерын сонголтоо хийж чадахгүй тээнэгэлзэн буй хүүхэд залуучуудад зориулан зохиогдсон тест бөгөөд сонирхлыг 6 төрлийн хэв шинжид ангилан дүн шинжилгээ хийж, тухайн хэв шинжид тохирсон мэргэжил, мэргэшлийг санал болгодог.
Энэхүү тест нь бага ангийн 4-р ангиас дунд ангийн 8-р анги хүртэлх насны хүүхдийн зан төлөв, зөөлөн ур чадварыг тодорхойлж тухайн насны хүүхдэд өгөгддөг үүрэг даалгаврыг хэр сайн амжилттай хийж гүйцэтгэж байгааг оношлон тогтооно. Зан төлөвийг өөрчлөхөд бэрхшээлтэй боловч ур чадварыг аливаа сургалт, дасгалжуулалтаар дамжуулан өөрчлөн сайжруулж болдог.
Уг тестээр хүүхэд залуучуудын зан төлөвийн хэв шинжийг тодорхойлж, тухайн зан төлөвт илэрч болох давуу ба сул талтай холбоотой ур чадварыг хөгжүүлэхэд анхаарах зүйл, зохистой үйлдэл зэрэг мэдээллээр хангаж өөрийгөө хөгжүүлэхэд тусална.